Алаг мэлхий өрөх
Алаг мэлхий өрөх
Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэх хүүхэд багачууд насанд хүрэгчдийн удирдлагын дор шагайгаар “Алаг мэлхий өрөх” хэмээх тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай билээ. Алаг мэлхий нь 92 шагайнаас бүрдэх бөгөөд хааш хааш зургаа үелсэн бүгд 36 шагайг нуруу хэмээн өрөөд түүнийхээ дөрвөн үзүүрт тус бүр дөврөн шагайнаас бүрдэх дөрвөн шилбэнд бүгд 16 шагай, мөн дөрвөн тавхай тус бүр тав, бүгд 20 шагай, дээд талд нь хүзүүнд зургаа, хушуунд гурав, хоёр нүд, хоёр чих, доод талд сүүлний гурван шагайг, бөөрний хоёр, зүрх, давсагны нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлэн нуруу хэмээн нэрийдэж өрсөн шагайн дээр байрлуулдаг ёстой.
Цагаан сарын өдөр тоглоход үүнээс гадна толгой талд улаан будагтай дөрвөн шагайгаар дугуйлан өрж, сүүлийг хар будагтай гурван шагайгаар хийдэг. Мөн зүүн гар талд хөх будагтай таван шагайг нум сумны сүүл хэлбэртэй өрөөд мод гэж нэрлэн, баруун хажуугаас нь тэр сумны үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд төмөр гэж нэрлэн бас дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг.
Ийнхүү цагаан сарын үед ний 108 шагайгаар тоглодог байна. Шинийн нэгэнд уламжлалт арван хоёр жилийн тоолол ёсоор учран зоолгож буй жилтэй ижил жилтэй хүн буюу жил нь орсон хүн эс олдвол түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаараа шоо хаяг нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, гурван нүх буувал дөрвөн сарвуу хэмээн тавьсан шагайнаас дөрвийг буюу галыг, таван нүх буувал мод хэмээгдсэн шагайг тус тус авч тоглодог ажээ.
Хэрэв шооны нүхний тоонд тохирсон шагайг хүн авчихсан байвал мэлхийний эх бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг авна. Жишээлбэл, нэг нүх буувал зүрх буюу давсаг, хоёр нүх буувал нүд, чих, бөөр гурвын аль нэгийг, гурван нүх буувал толгой, дөрвөн нүх буувал дөрвөн шилбэний аль нэгийг, таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэгийг, зургаан буувал хүзүүг буюу зургаан нурууны аль нэгийг тус тус авна. Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг аж.
Илгээх | 7105 хүн уншсан | Бичсэн: Алтанзул
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (7) | :
😄😄😄😆😆😆🐢🐢
Шинэ нийтлэлүүд
цагаан сарын сүүний үнийн өсөлт
Малын сүүний үнэ: 2014 оны 1-р сарын 22-ны байдлаар малын сүү аймгуудад 500-1725 төгрөгийн хооронд ...
(гарчиггүй)
...
Цагаан сар хошин шог
...
Монгол ёс заншил
Монголчуудын өв соёл уламжлал ёс заншил...
Цагаан идээ
Цагаан идээШар тосХурааж хуршуулсан өрөм, зөөхий цагаан тосыг тогоонд хийж зөөлөн галаар халааж х...
Дээл эсгэх
Дээл эсгэхДаавуугаар монгол дээл хийхэд 4 м даавуу эрэгтэй эмэгтэй хоёр хүний дээл болох бөгөөд э...
Хадагтай золгох ёсон
Хадагтай золгох ёсонХадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрх...
Цагаан сараар цээрлэх зүйл
Цагаан сараар цээрлэх зүйл-Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.-Усанд явб...
Хөөрөг солилцон мэндлэх ёс
Хөөрөг солилцон мэндлэх ёсМонголчуудын мэндлэх ёсны нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндлэх ёс ю...
Цагаан сар ба Балданлхам бурхан
Цагаан сар ба Балданлхам бурханМонголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурханыг айл б...
Хийморийн дарцаг хийсгэхийн учир
Буддын гүн ухаанд хүний сүнсийг хөдөлгөж байдаг 10 төрлийн хий оршдог. Тэдгээр нь та бидний үз...
Цагаан сар Монгол ардын богино дуу
Цагаан сарын шинийн нэгэн болоод ирэвээ дээ хөЦагаан эсгий гаднаа дэвсээдТэнгэр бурхандаа мөрг...
Сар шинийн сонин хачин
Сар шинийн сонин хачинГадаа хүйтрээл байдаг. Уг нь энэ чинь цагаан сар өнгөрөөл дулаарах ёстой бизд...
Ууц тавих ёс
Ууц тавих ёсЦагаан сарын их ёслолын нэг чухал зvйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бvхэл махаар д...
Алаг мэлхий өрөх
Алаг мэлхий өрөх Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын с...
Шинэ сэтгэгдлүүд
- Алаг мэлхий өрөх бичлэгт Зочин: Mal pizda
- Алаг мэлхий өрөх бичлэгт Зочин: Yagaad bitvvnii odor alag melhii ordog yum bol?
- Алаг мэлхий өрөх бичлэгт Зочин: hicheeld heregtei baisan
- Алаг мэлхий өрөх бичлэгт Зочин: Eej maan alag melhi meddeggui yum bn eejed min ene ih tuslalaa 😄😄😄😆😆😆🐢🐢
- Алаг мэлхий өрөх бичлэгт Зочин: Vvssen domogiin tuhai heregtei bn
- Алаг мэлхий өрөх бичлэгт enerelt (зочин): alag melhii urj medlee tankyou!
- Алаг мэлхий өрөх бичлэгт Зочин: Sain bnuu ene alag melhiin uusliin talaar domog baidag
- Хадагтай золгох ёсон бичлэгт Зочин: uneheer ih bayrlalaa