Хөөрөг солилцон мэндлэх ёс
Хөөрөг солилцон мэндлэх ёс
Монголчуудын мэндлэх ёсны нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндлэх ёс юм. Хөөрөг солилцох нь эв найртай, нөхөрсөг байхын дохио тэмдэг болно. Ахмад хүн буюу зочин хүн тухлан суусны дараа дүүмэд хүн хөөрөгнийхөө бөглөөг султгаж, баруун гарынхаа тохойг зүүн гараараа дэмжиж биеэ мэхийсхийн барина.
Ахмад буюу зочин ч мөн адил өөрийн хөөрөгний бөглөөг султган баруун гараараа өгөхөд дүүмэд нь хоёр гараараа тосон аваад хамартаа хүргэн үнэрлээд буцааж бариад өөрийнхөө хөөргөө буцаан авдаг. Үе насны хоёр хүн тамхилан мэндчилэхдээ тус тусын хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог.
Хөөргөө солилцон уулзах нь монгол хүний харилцааны уламжлалт нэг ёс заншил болох төдийгүй нөхөрлөлийн чухал бэлэг тэмдэг болдог байна. Хоорондоо муудалцан эв түнжин хагарсан хоёр хүн хөөрөг солилцохдоо "хонзонгоо арилгая, хоёр биедээ өш санахгүй явья" хэмээн хэлж өнгөрснийг мартаж шинээр сайн анд нөхөд болж эвлэрэх бэлгэдлийг илэрхийлдэг. Тиймээс ч монгол эр хүн бүхэн хөөрөгтэй, хөөргөө мана, хаш, болор зэрэг эрдэнийн чулуугаар хийнэ.
Хөөрөг эр хүний нэг чимэг болдог тул хөөргөө нандигнан хайрлаж тусгай гоёлын уутанд /даалин/ хийж өвөртлөн байнга биедээ авч явдаг. Хөөргийг газар тавих, хөл доор орхих, дээгүүр нь алхах гишгэхийг ихэд цээрлэнэ.
Илгээх | 180 хүн уншсан | Бичсэн: Алтанзул
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (0) | :
Шинэ нийтлэлүүд
цагаан сарын сүүний үнийн өсөлт
Малын сүүний үнэ: 2014 оны 1-р сарын 22-ны байдлаар малын сүү аймгуудад 500-1725 төгрөгийн хооронд ...
(гарчиггүй)
...
Цагаан сар хошин шог
...
Монгол ёс заншил
Монголчуудын өв соёл уламжлал ёс заншил...
Цагаан идээ
Цагаан идээШар тосХурааж хуршуулсан өрөм, зөөхий цагаан тосыг тогоонд хийж зөөлөн галаар халааж х...
Дээл эсгэх
Дээл эсгэхДаавуугаар монгол дээл хийхэд 4 м даавуу эрэгтэй эмэгтэй хоёр хүний дээл болох бөгөөд э...
Хадагтай золгох ёсон
Хадагтай золгох ёсонХадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрх...
Цагаан сараар цээрлэх зүйл
Цагаан сараар цээрлэх зүйл-Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.-Усанд явб...
Хөөрөг солилцон мэндлэх ёс
Хөөрөг солилцон мэндлэх ёсМонголчуудын мэндлэх ёсны нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндлэх ёс ю...
Цагаан сар ба Балданлхам бурхан
Цагаан сар ба Балданлхам бурханМонголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурханыг айл б...
Хийморийн дарцаг хийсгэхийн учир
Буддын гүн ухаанд хүний сүнсийг хөдөлгөж байдаг 10 төрлийн хий оршдог. Тэдгээр нь та бидний үз...
Цагаан сар Монгол ардын богино дуу
Цагаан сарын шинийн нэгэн болоод ирэвээ дээ хөЦагаан эсгий гаднаа дэвсээдТэнгэр бурхандаа мөрг...
Сар шинийн сонин хачин
Сар шинийн сонин хачинГадаа хүйтрээл байдаг. Уг нь энэ чинь цагаан сар өнгөрөөл дулаарах ёстой бизд...
Ууц тавих ёс
Ууц тавих ёсЦагаан сарын их ёслолын нэг чухал зvйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бvхэл махаар д...
Алаг мэлхий өрөх
Алаг мэлхий өрөх Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын с...
Шинэ сэтгэгдлүүд
- Алаг мэлхий өрөх бичлэгт Зочин: Mal pizda
- Алаг мэлхий өрөх бичлэгт Зочин: Yagaad bitvvnii odor alag melhii ordog yum bol?
- Алаг мэлхий өрөх бичлэгт Зочин: hicheeld heregtei baisan
- Алаг мэлхий өрөх бичлэгт Зочин: Eej maan alag melhi meddeggui yum bn eejed min ene ih tuslalaa 😄😄😄😆😆😆🐢🐢
- Алаг мэлхий өрөх бичлэгт Зочин: Vvssen domogiin tuhai heregtei bn
- Алаг мэлхий өрөх бичлэгт enerelt (зочин): alag melhii urj medlee tankyou!
- Алаг мэлхий өрөх бичлэгт Зочин: Sain bnuu ene alag melhiin uusliin talaar domog baidag
- Хадагтай золгох ёсон бичлэгт Зочин: uneheer ih bayrlalaa