Тавтай морилно уу!

2014-05-06, 11:36

Ууц тавих ёс

Ууц тавих ёс
Цагаан сарын их ёслолын нэг чухал зvйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бvхэл махаар дайлах ёсны тухай энд авч vзье.


Монголчуудын бvхэл махан зоогийг зум,их бvхэл, бага бvхэл хэмээн гурав хувааж болно. Орчин vед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс,шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина.

Бvхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хvзvv,сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөчнvvдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан,дээрээс нь ууцаараа бvтээж,хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн vзvvр ,босоо ясны газар руу хандсан талыг хэлж байггаа юм. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битvvний орой гэрийн эзэн есөн хөндлөнг /толгой, хошуу,хоёр эрvv, хоёр чих,ууцны хоёр тал / хөндөж галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд гэрт байгаа хvмvvстээ тарааж өгнө. Ууцыг зайхдаа зvvн гараа сvвэрдгэн талаас нь барьж,баруун гарараа уг талын талын намилхайг зvсэж баруун талд нь буулгаж тавина . Ууцыг зөвхөн гэрийн эзэн буву хvндэт зочин эрэгтэй хvн зайдаг уламжлалтай. Ууц махыг зөвхөн цагаан сараар ч бус ямар ч vед хvндэт зочныг дайлдаг хvндэтгэлийн зоог болно.

Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггvй. Ерөөс ганц мах хvнд өгдөггvй. Иймээс ууцан дээр дөрвөн өндөр хөвиргыг зvсэж өөд өөдөөс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал/ хvзvv тавьж болно/ нөгөө талд нь сээр ,хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг.

Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин vvн дээр хамар ,чихний дээд угийг шар тосоор чимсэн битvv толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хvнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зvvн гар талд нь толгойг ,нөгөө талд нь шийрийг тавина.Ийнхvv тавьсан ууц бvтэн шvvсийг орлодог бөгөөд дээдлэн vзсэн онцгой хvндэтгэл бvхий зочиндоо зориулав. Дэд хvндэтгэлд өвчvv орох боловч тэр болгон хvнд тавьдаггvй. Хэрвээ хvндэтгэвэл зохих эмэгтэй хvн ирвэл өвчvvгээр дайлах ёстой. Өвчvvг дагуулж цорой гургалдай.бугалга,богтос зэргийг тавьдаг уламжлалтай.

Илгээх | 4915 хүн уншсан | Бичсэн: Алтанзул

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0) | :

Шинэ нийтлэлүүд

цагаан сарын сүүний үнийн өсөлт

Малын сүүний үнэ: 2014 оны 1-р сарын 22-ны байдлаар малын сүү аймгуудад 500-1725 төгрөгийн хооронд ...

(гарчиггүй)

...

Цагаан сар хошин шог

...

Монгол ёс заншил

Монголчуудын өв соёл уламжлал ёс заншил...

Цагаан идээ

Цагаан идээШар тосХурааж хуршуулсан өрөм, зөөхий цагаан тосыг тогоонд хийж зөөлөн галаар халааж х...

Дээл эсгэх

Дээл эсгэхДаавуугаар монгол дээл хийхэд 4 м даавуу эрэгтэй эмэгтэй хоёр хүний дээл болох бөгөөд э...

Хадагтай золгох ёсон

 Хадагтай золгох ёсонХадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрх...

Цагаан сараар цээрлэх зүйл

 Цагаан сараар цээрлэх зүйл-Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.-Усанд явб...

Хөөрөг солилцон мэндлэх ёс

 Хөөрөг солилцон мэндлэх ёсМонголчуудын мэндлэх ёсны нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндлэх ёс ю...

Цагаан сар ба Балданлхам бурхан

 Цагаан сар ба Балданлхам бурханМонголчууд цагаан сарын битүүний шөнө Балданлхам бурханыг айл б...

Хийморийн дарцаг хийсгэхийн учир

 Буддын гүн ухаанд хүний сүнсийг хөдөлгөж байдаг 10 төрлийн хий оршдог. Тэдгээр нь та бидний үз...

Цагаан сар Монгол ардын богино дуу

 Цагаан сарын шинийн нэгэн болоод ирэвээ дээ хөЦагаан эсгий гаднаа дэвсээдТэнгэр бурхандаа мөрг...

Сар шинийн сонин хачин

Сар шинийн сонин хачинГадаа хүйтрээл байдаг. Уг нь энэ чинь цагаан сар өнгөрөөл дулаарах ёстой бизд...

Ууц тавих ёс

Ууц тавих ёсЦагаан сарын их ёслолын нэг чухал зvйл бол дайллагын ёс бөгөөд тэр дундаа бvхэл махаар д...

Алаг мэлхий өрөх

 Алаг мэлхий өрөх Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын с...

Шинэ сэтгэгдлүүд

Тоолуур

Та миний 29514 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax